Найрамдал зуслан хүрэхээс өмнө замын зүүн дор байрлах Найрсаг хотхонд 200м2 талбайтай 6 өрөөтэй, 2 давхар цоо шинэ хаусыг шинэ гал тогооны тоноглолын хамтаар худалдана.
Хүйтний улиралд зориулж маш хүчтэй дулаалсан тул дулааны алдагдал огт байхгүй. Цахилгааны хэмнэлт гаргах үүднээс байшингийн дулаалгыг дээд зэргээр шийдсэн. Цонх 3 давхар шилтэй. 1 болон 2 давхар тус тусдаа ариун цэврийн өрөөтэй /2-р давхрын ариун цэврийн өрөө саунтай/. Жилийн 4 улиралд амьдрах боломжтой. Наран талдаа цонхтой /бүтэн өдрийн турш нар тусна/. Цэвэр агаартай /тус хотхоны айлуудын байшин цахилгаан халаагуураар халдаг/ 4 талд байрлах өөрсдийн хашаатай. Дөнгөж ашиглалтад орсон, өмнө нь айл амьдарч байгаагүй. Тавилга, сантехникийн багаж хэрэгслүүд бүгд цоо шинэ. АНУ, Канад, Герман, Итали, Солонгос, Бразил Улс/байгалийн чулуу/ болон Европын Холбооны бусад улсад үйлдвэрлэсэн барилгын материалаар байшинг барьсан. - Үүдний өрөө /хувцасны шкафууд байрлуулсан/. - Том өрөө /камин зуухтай/. - Гал тогоо /хөргөгч, зуух, шарах шүүгээ, гал тогооны бүрэн тавилгатай/ - Ариун цэврийн өрөө. - Ус, халаалтын т/т агуулсан өрөө.
Байрлал: Найрамдал зуслан
Баригдсан он: 2017 он
Нийт өрөө: 6
Угаалгын: 2
Хэмжээ: 200м2
Унтлагын: 4
Цахилгаан: 380Вт
Интернэт
Тагт
Тоглоомын талбай
Нэгдсэн хашаа
Ногоон байгууламж
Тавилгатай
Дулаан гараж
Кабелийн ТВ
Нэмэлт цахилгаан үүсгэвэр